Улаанбаатарыг утаагүй болгох жинхэнэ бодитой санаа
2018/12/17
ОХУ-ын Иркутск хотод утаа огт алга. Сибирийн жавар хайрч, Улаанбаатараас илүү хүйтэн байна. Халдаг бүхий л зүйлс нь шатдаг байгалийн хийгээр ажилладаг гэнэ хэмээн Фэйсбүүкийн нэг хэрэглэгч бичжээ.

Тэрээр "Битүү, гашуун утаан дотроос ирсэн надад УУХҮЯ дээр бэлэн болоод хэрэгжүүлэхгүй байсаар байгаа Нийлэг байгалийн шатдаг хийг Багануурын уурхайн нүүрснээс гарган авч, Улаанбаатар хотын өнцөг булан бүрт хий дамжуулах хоолойгоор нийлүүлэхээр боловсруулагдсан Засгийн газрын төсөлтэй танилцаж байснаа өөрийн эрхгүй санаж, шатдаг хий ашигладаг болох нь Улаанбаатар хотыг утаагүй болгох жинхэнэ бодитой ажил юм байна гэж өөрийн эрхгүй бодогдлоо" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404