Татвараас зайлсхийлсэн хэмээн Шакираг буруутгалаа
2018/12/17

Испанийн прокурорууд дуучныг нийт 14.5 сая еврогийн татвар төлөөгүй хэмээн буруутгажээ. Шакира Испаний Каталан хотноо амьдардаг ч Бахамын арлуудад орлогоо тайлагнадаг болохыг шалгалтын явцад прокурорууд тогтоосон байна. 

Дуучин бүсгүй өнгөрөгч 2015 онд хөлбөмбөгчин Жерард Пикетэй хуримаа хийж, хоёр хүүгийн эцэг, эх болсон билээ.Хуримын ёслолын дараа хос Каталанд амьдрах болсон юм.

Испанийн тал дуучныг хуримаа хийхээсээ өмнө нь буюу 2012-2014 оны хооронд Каталанд амьдарч байсан ба энэ хугацаанд татвараас зайлсхийлсэн гэж буруутгажээ. Энэ хугацаанд дуучин дэлхийн орнуудаар аялан тоглолт хийсэн хэмээн үзэж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404