Трамп эрх мэдлээ урвуулан ашигласан сайдыг огцруулжээ
2018/12/17

АНУ-ын Дотоод хэргийн сайд Райан Зинке албан тушаалаасаа огцрохоор болсон талаар “www.theglobeandmail.com” сайт мэдээллээ. 

Сайд энэ оны эцэс хүртэл албаа хаших гэнэ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Шинэ сайдыг ирэх долоо хоногт томилохоор төлөвлөж буйгаа Ерөнхийлөгч Трамп илэрхийлээд “Райан Зинке өнгөрсөн хугацаанд үүрэгт ажлаа маш амжилттай гүйцэтгэсэн. Хамтран ажиллах таатай байлаа. Таны ирээдүйн замналд амжилт хүсье” гэж жиргэв. Цагаан ордны хэвлэлийн алба сайдыг ямар шалтгаанаар огцорч буйг нийтэд мэдэгдэхээс эрс татгалзсан байна.Ойрын эх сурвалжууд “Сайдыг эрх мэдлээ урвуулан ашигласан” гэж мэдэгджээ. Ийнхүү Трампын бий болгосон “мөрөөдлийн баг”-ийг хэдхэн хоногийн дотор хоёр эрхэм орхилоо.  Цагаан ордны тамгын газрын дарга Жон Келли өнгөрөгч долоо хоногт албан тушаалаасаа огцрохоо нийтэд мэдэгдсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404