Зайсан Хиллд шинэ жилээ тэмдэглэсэн хүмүүс хордлого авчээ
2018/12/14

“Оюуны ундраа” группын “Зайсан хилл” соёл амралтын төвд “НВЦ” компанийн 300 гаруй ажилчид шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлжээ. Гэтэл тус байгууллагын 100 гаруй хүн хоолноос хордсон ноцтой хэрэг гарсан байна.

Тодруулбал, шинэ жил болсон өдрийн маргааш буюу энэ сарын 08-ны өдөр шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцсон зарим хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хүргэгдсэн байна.

Одоогийн байдлаар “НВЦ” компанийн нийт 20 ажилчин ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэхүү үүссэн асуудалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулсан талаараа энэ сарын 12-ны өдөр хийсэн хурлынхаа үеэр мэдэгдсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404