Монголын эмэгтэй хөлбөмбөгчид Сингапурын багийг хожив
2018/12/14

Хөлбөмбөгийн охидын  15 хүртэлх насны “4 Nations-2018” тэмцээн Тайландын Бурирам хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлж оролцож буй Монголын баг сүүлийн тоглолтоо Сингапурын багтай хийж, 2:0 харьцаатай өрсөлдөгчдөө буулган авлаа.

Япон мэргэжилтэн Ики Ёожи дасгалжуулагчийн удирдлага нь дор бэлтгэгдсэн Монголын охидын шигшээ баг Бурирам Юнайтедийн 32 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд гурван тоглолт хийсэн. Түүнчлэн эл тэмцээний сүүлийн тоглолт болох Сингапурын охидын багтай таарсан учраа дасгалжуулагч Ики Ёожигийн багаа дасгалжуулж буй сүүлийн тоглолт байсан юм.

Дээрх тоглолтын хувьд эхний үед манай баг хэд хэдэн гоол оруулах боломж  байсан ч Ч.Солонго айлын хаалганд нэг бөмбөг амжилттай оруулж, тооны харьцааг нээсэн. Харин хоёрдугаар үеийн дундуур Г.Энхмаргад гоол оруулснаар тооны харьцааг 2:0 болгож, багшийнхаа удирдсан сүүлийн тоглолтыг ялалтаар дуусгаж бэлэг барилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404