АНУ-д Монголоо сурталчилсан хүүхдүүд
2018/12/14

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA лигийн тоглолтын үеэр монгол хүүхдүүд үндэсний урлагаа сурталчиллаа. Вашингтон ДС хотод “Бостон Селтикс”, “Вашингтон Уизардс” багуудын тоглолтын өмнө монгол хүүхдүүдийн тоглолт хийгджээ.

Монголын үндэсний бүжиг, морин хуурын хөг эгшиг, монгол өв соёлын үзүүлбэр олон сая хүнд хүрч чадлаа. Энэхүү тоглолтыг 18 сая хүн үзсэн гэсэн мэдээлэл гарсан бөгөөд монгол хүүхдүүд эх орноо NBA-гийн талбайгаас сурталчилав.

Монголын үндэсний өв соёлыг харуулах зорилготой “Mongolian Heritage night” тоглолтыг АНУ дахь Монголын Элчин сайдын яам зохион байгуулжээ. Тоглолтыг АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр үзэж, грек гаралтай америк бизнесмен Теодор Жон Леонсисийн туслалаа их байсныг твиттэр хуудсаараа дамжуулж хүргэж байв.

NBA-гийн тоглолтын өмнө болдог үзүүлбэрийн хугацаанд хүүхдүүд монгол бүжиг бүжиглэж, морин хуур тоглон, цам харайх үзүүлбэрийг үзүүлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404