“Монголын төмөр зам” компанийн хөрөнгийг завшсан хэргийг шүүнэ
2018/12/14

Одоогоос гурван жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж эхэлсэн. Тус хэрэгт Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн  өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн  төслийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг нарт Эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж байсан билээ.

Мөн дээрх хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жонг Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Дун Хён нарт холбогдох хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр шүүн тасалсан. Ингэхдээ дээрх шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар хэргийг даргалж, төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгон Ли Жонг Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал наймдугаар сарын 30-ны өдөр болсон бол өнөөдөр Улсын дээд шүүх тус хэргийг хянан хэлэлцэхээр болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404