УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхэллээ
2018/12/14

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал  эхэлжээ. Уг хуралдаан тус нийгэмлэгийн байранд хаалттай горимоор өрнөж байна. Ямар асуудал хэлэлцэж буй нь тодорхойгүй хэвээр байна.

Энэ удаагийн хуралдаанаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг чөлөөлж магадгүй. Ингэхдээ Оросын талаас хүнээ томилж магадгүй гэх мэдээллийг зарим хэвлэл бичээд буй. Гэхдээ энэ нь албан ёсны эх сурвалжаар нотлогдохгүй байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404