Урд хөрш нисэх онгоцны 216 буудал барина
2018/12/13

БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн газраас 2035 он гэхэд нисэх онгоцны 216 буудал шинээр нэмж барих шаардлагатай гэж мэдээлжээ. Тус улсад нисэх онгоцны  234 буудал бий. Харин энэ тоог 2035 он гэхэд дор хаяж 450 болгосноор өдөр ирэх тусам ачаалал нь нэмэгдэж буй агаарын тээврийн салбар бүх зорчигчдод хүрч үйлчлэх бололцоотой болох аж.

Урд хөршийн агаарын тээврийн компаниар үйлчлүүлдэг иргэдийн тоо онгоцоор тогтмол зорчдог дэлхийн бүх хүний дөрөвний нэгийг эзлэдэг. 2035 он гэхэд урд хөрш энэ үзүүлэлтээр АНУ-г ардаа орхиж, иргэний агаарын тээврийн салбарын дэлхийн хамгийн том зах зээл болох төлөвтэй байна.

Сонирхуулахад, БНХАУ-ын онгоцны буудлууд өнгөрсөн онд нийт 552 сая нислэг үйлдсэн. Харин 2020 он гэхэд нислэгийн тоо жилд 720 сая болж нэмэгдэх тооцоо гаргажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404