"Щелкунчик"-ийг тоглоно
2018/12/11

Удахгүй болох шинэ жилийн баярыг бяцхан үрсийн хамт ид шидийн гайхамшигт ертөнцөд, үлгэрийн баатруудтай сонгодог хөгжмийн аялгуунд, бүжгийн хэмнэлээр аялахыг хүсвэл энэ сарын 15, 16-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг зориорой.

Германы зохиолч  Э.Т.А.Гофманны  тэртээ 1815 онд туурвисан “Самар цөмөгч” нэртэй дэлхийн шилдэг үлгэрээс  сэдэвлэн Оросын суут хөгжмийн зохиолч  П.И.Чайковский 1892 онд “Щелкунчик” балетыг бичсэн түүхтэй. Уг сонгодог бүтээлийг Орос, Америк, Европын орнуудын дэлхийд алдартай театрууд жил бүр зул сарын баяраар тоглодог. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид уг бүжгэн жүжгийг анх 1982 онд тайзнаа “амьдруулжээ”. Түүнээс хойш жил бүрийн арванхоёрдугаар сард үзэгчдэд шинэ жилийн бэлэг болгон “Шелкунчик”-ийг тоглодог уламжлал тогтсон аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404