“Жаст Ойл”-оос бусад нь үнээ буулгаад байна
2018/12/11

Засгийн газрын зүгээс импортлогч компаниудтай тохиролцсоноор шатахууны үнийг энэ 12-р сарын 7-ны өдрөөс литрийг нь 100 төгрөгөөр буулгасан. Энэ дагуу мэргэжлийн хяналт, ШӨХТГ, АМГТГ-аас нийслэл хотод 92 ШТС-д шалгалт хийхэд “Жаст Ойл” ХХК-иас бусад импортлогч компаниудын ШТС үнээ буулгаад байна.

Гэхдээ зарим компанийн ШТС-ууд үнийн дүнгээ самбар дээрээ солиогүйгээс хэрэглэгч иргэдийг төөрөгдүүлж байгааг өнөөдөр ШӨХТГ, АМГТ-ны газраас мэдээллээ. Мөн компаниуд үнээ яг 7-ны өдрөөс бус өнгөрсөн амралтын өдрүүдэд буулгаагүй, энэ тал дээр хойрго хандаж байгааг шалгалт хийсэн албаны хүмүүс хэлж байв. Өнөөдрийн байдлаар Аи-92 автобензин литр нь 1820 төгрөг, А-80 бензин 1845 төгрөг, дизелийн түлш 2370 төгрөгөөр борлуулж байна.
“НИК” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, “Импортлогч компаниуд ОХУ-аас шатахуунаа хүлээн авахад механик техникийн асуудал байдаг учир энд 10-20 хоног шаарддаг. Мөн шатахуунаа дэлхийн хэмжээнд хямдарсан үнээр сарын дараа оруулж ирдэг. Дээр нь валютын ханшийн өсөлтийг тооцоолох учиртай” гэсэн тайлбар өгч байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404