М.Горбачёв: Дэлхий нийт шинэ сөргөлдөөний босгон дээр ирлээ
2018/12/11

ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч М.Горбачёв “Time” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ, дэлхийн хамтын нийгэмлэг шинэ сөргөлдөөний босгон дээр ирсэн гэжээ. М.Горбачёв нийтлэлдээ түүнчлэн ЗХУ дахь Өөрчлөн байгуулалтын үед Москва, Вашингтоны хооронд түншийн харилцааны үндэс суурийг тавьж, 1989 онд Мальтад АНУ-ын Ерөнхийлөгч эцэг Жорж Буштэй уулзахдаа хүйтэн дайныг дуусгавар болгож чадсан тухайгаа эргэн дурсчээ.

М.Горбачёв мөн хоёр орны хооронд 1991 онд байгуулсан Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах, хязгаарлах тухай хэлэлцээр чухал ач холбогдолтойг онцолсон байна. АНУ одоо тус хэлэлцээрээс гарвал дэлхийд зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үе шат эхлэх аюултайг ч анхааруулжээ. 

 М.Горбачёв дүгнэхдээ, “30 шахам жилийн дараа дэлхий нийтэд шинэ сөргөлдөөн, зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үе шат заналхийлж байна” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404