"Сэлэм" С.Бямбацогтын хэрэг шүүхэд шилжжээ
2018/12/06

Олон нийтийн газар сэлэм “эргүүлэн” танхайрсан С.Бямбацогтын  хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар хэрэг үүсгэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Хэргийг тодруулбал,  2017 оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” диско баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан.  Сэлэм эргүүлсэн залууг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны дүү  гэсэн мэдээлэл олон нийтэд тарж байсан юм.  С.Бямбацогт нь  олон нийтийн газар танхайраад зугтсанаасаа гурав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 14-ны өдөр дахин хар тамхины хэрэгт холбогдсон байдаг.

Түүний үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 20.7.1 д заасны дагуу  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болон 220.16.2-д 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404