Ч.Чамин-Эрдэнийн найз залуу хэрэгт хамаатай юу
2018/12/05

"Боловсрол" телевиз албан ёсны эрхтэйгээр хоёр дахь удаагаа зохион байгуулсан "Mongolia”s Next Top Model" шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тус хэрэг гараад сар гаруйн хугацааг үдэж буй ч хэрэгтэй холбоотой олон таамаг, дүгнэлт олон нийтийн дунд тархаад буй. Энэ хүү хэрэг дээр Тамир болон Ганбат хэмээх хоёр өмгөөлөгч ажиллаж буй бөгөөд тэднийг ажлаа хангалттай хэмжээнд явуулахгүй байна гэж үзэн ар гэрийнх нь зүгээс өмгөөлөгч Р.Булгамаагаар солих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч өмгөөлөгч Тамир утсаа авахгүй, холбоо сураггүй алга болсон гэх бөгөөд Р.Булгамаатай уулзаж гэрээгээ шилжүүлэх уулзалтад хоёр ч удаа ирээгүй байна. Талийгаачийн гэр бүлийнхэн Ч.Чамин-Эрдэнийн найз залуу түүнийг нас барсан өдөр байрных нь лифтэнд явж байгаа зургийг цахим орчинд ил болгосон. Түүний найз залууг Нэмэхбаяр ар гэрийнхэн рүү  мессеж бичсэнээс өөрөөр холбоо бариагүй хэмээн талийгаачийн ах дурдсан байх бөгөөд олон нийттэй хамтран жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байгаа ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404