"Шударга гишүүн" С.Бямбацогт өөрөө ЖДҮ-чин бас тендерчин
2018/12/05

"ЖДҮ-чдэд хариуцлага тооц" хэмээн хашгирч шударга нэр зүүсэн хэдэн гишүүн бий. Тэдний шударга ёс ярьж "хашгирсны хүчинд" Я.Содбаатараас аваад олон ЖДҮ-чид албан тушаалаа өгсөн.

Гэвч тэдгээр шударгын дүр эсгэгчид дотор нөгөө хэдээсээ илүү өртэй, хэдэн зуун сая биш хэдэн зуун тэрбумаар өртэй, өрөө ч төлөөгүй гишүүд хэд хэд бий. Тэдний нэг нь С.Бямбацогт.

Түүний тухай маш олон баримтуудыг улс төрийн хүрээнийхэн бизнесийнхэн ч ярьдаг. Эрчим хүчний бүх тендерүүд түүний гараар ордог л гэнэ. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нь авлига өгч тендер авдаг байснаа сүүлдээ дуу хураагуурт яриаг нь бичиж авч түүгээрээ рекэтлэн авлигагүйгээр тендер авдаг болсон гэж хүртэл ярих. Одоогоор түүний хувийн компани 162 тэрбумын өртэй, огт төлөлтгүй байгаа гэж нэгэн улстөрч ярьсан гэнэ. 

Өөртэй нь холбоотой мэдээлэл бүрийг ГҮТГЭЛЭГ хэмээн өөрийгөө өмгөөлөхдөө гарамгай С.Бямбацогтын баараггүй баримт бидэнд олдов.  ЖДҮ-чдийг эсэргүүцэж Засгийг огцруулахаар улайрч байсан С.Бямбацогт өөрөө ЖДҮ-чин болох нь тогтоогдов. 

Инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах зорилгоор Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 онд  “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж ДӨРВӨН дэд хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь  “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр байсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогтын "Нью Прогресс" группийн охин компани “Мост Интернэшнл” ХХК нь уг дэд хөтөлбөрийн хүрээнд ДӨРВӨН тэрбум төгрөг аваад, зориулалтын дагуу ашиглалгүй, эргэлтийн хөрөнгө болгож зарцуулсан нь шалгалтаар илэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл улсаас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор олгосон их хэмжээний мөнгийг 3.8 хувийн хүүтэйгээр авч, зориулалтын бусаар зарцуулж, “угаасан” нь нотлогдоод байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь 2006-2008 онд "Нью Прогресс" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд "Нью Прогресс" группийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд яах аргагүй түүний компани гэдэг нь тодорхой байдаг. "Нью Прогресс" групп нь “Мост Интернэшнл” ХХК-ийн толгой компани учраас С.Бямбацогт гишүүний АТГ-т 2013, 2014, 2015, 2016 онуудад гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлгээс хэсэгчлэн харуулж байна. Тэрбээр 2013, 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Нью Прогресс" групп дэх хамаарлаа тодорхой мэдүүлсэн байгаа юм.

 

Image may contain: text

 

Тэгвэл үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлийг группийнх нь охин компани “Мост Интернэшнл” ХХК 2012 онд авсан байгаа юм.

Ийм тодорхой баримт байхад тэр дахиад өөрийгөө өмгөөлөхгүй биз. 

Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах хөтөлбөрт барилгын гол нэр төрлийн материал үйлдвэрлэгч, импортлогчдод эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөхөд зориулагдсан  379  тэрбум төгрөгийн эх үүсвэрийг барилгын материал (цемент, арматур)-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад төсөвлөсөн. Харин үүнээс 4 тэрбумыг нь “Мост Интернэшнл” ХХК авсан аж.

Гэвч гэрээний үүргээ зөрчиж, зээлийг өөрийн эргэлтийн хөрөнгөөр зарцуулсан компаниудын нэрс дараах баримтад байна.

 

No automatic alt text available.

 

“Мост Интернэшнл” ХХК цемент авахад зориулж 1 тэрбум, арматурт зориулахаар 3 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Гэрээний үүргээ зөрчиж, зээлийг эргэлтийн хөрөнгөөр зарцуулсан 10 аж ахуй нэгжээс дүгнэлтийг танилцуулж, бичгээр тайлбар өгөхийг шаардахад нэр бүхий аж ахуй нэгжүүд зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэдгээ мэдэгдсэний дотор “Мост Интернэшнл” ХХК байгаа юм.

 

 Image may contain: text

 

No automatic alt text available.

 

No automatic alt text available.



С.Бямбацогтын “Мост Интернэшнл” ХХК  2002 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Засгийн газар болон төрийн өмчит компаниудад нийт 5,7 тэрбум төгрөгийн бараа материал, хувийн компаниуд болон хувь хүмүүст нийт 30 тэрбум гаруй төгрөгийн бараа материал нийлүүлсэн байна.  Тэгвэл үйл ажиллагааны хувьд арвин туршлагатай гэх тус компани барилгын салбарыг дэмжиж, орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 4 тэрбум төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэйгээр авч, эргэлтийн хөрөнгөдөө ийнхүү ашиглажээ.

Нэгэнт баримтаар нотлогдож, хуурамч баг чинь нэгэнт хуулагдсан тул та дахин шударга дүр эсгэхээ больж, төрөөс завшсан хөрөнгөө яаралтай төлнө үү С.Бямбацогт оо.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404