2018 оны шилдэг залуу тоглогчоор Мбаппе тодорчээ
2018/12/05

France Football сэтгүүл оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. Энэ үеэр мөн өнгөрсөн улирлын шилдэг залуу тоглогчийн нэр тодорчээ.

Тэр хүнээр Францын “ПСЖ” багийн довтлогч Кильян Мбаппе тодорчээ. Энэ шагналыг тус сэтгүүлийнхэн анх удаагаа олгосон аж. 2018 онд 19 настай Мбаппе Францын аварга, Францын цомын аварга, Дэлхийн аварга болсон билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404