Д.Трамп Мексикийн Ерөнхийлөгчид баяр хүргэжээ
2018/12/05

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадорт баяр хүргэжээ. Энэ тухайгаа тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.“Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадорт баяр хүргэж байна. Тэрбээр Мексикийн ард түмний олонхийн дэмжлэгтэйгээр ялсан билээ. Бид олон жил хамтран сайн ажиллах болно” гэж тэрбээр тэмдэглэсэн байна

Лопес Обрадорын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 1-нд болсон юм. Тэрбээр улс орныг 2024 он хүртэл удирдана. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404