О.Магнай: Манай намд социалист, популист, фашистуудын орон зай байхгүй болно
2018/12/05

 

АН-ын их хурал өнөөдөр болно. Хурлаар хэлэлцэх асуудлын талаар сэтгүүлчдийн тодруулгад  "Их хурлаар намын бодлого ямар хүрээнд байх уу гэдэг үнэт зүйлээ тодорхой болгоно" гэж Ардчилсан намын  нарийн бичгийн дарга О.Магнай хариулжээ. 

Тэрээр "АН баруун төвийн нам. АН-ын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийгдсэн өөрчлөлт бодлогын чиглэлд байсан. Энэхүү бодлого ямар хүрээнд байх уу гэдэг үнэт зүйлээ хурлаар тодорхой болгож,  цааш АН-аас УИХ-д  сонгогдсон гишүүд болон  албан тушаалтан бүр намынхаа үнэт зүйлийн хүрээнд тоглоно гэж ойлгох хэрэгтэй. АН-д социалист, популист, фашистуудын орон зай байхгүй болно. Парламентын засаглалтай улсад сөрөг хүчний голлох үүргийг УИХ-ын бүлгийн гишүүд нь гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний гол анхаарлын төв УИХ-ын гишүүдэд нь байдаг. Ер нь бол намаас хэнийг ч хөөгөөгүй. АН-ын дүрэмд хүнийг хөөх заалт байхгүй. Л.Болд, Д.Мурат гишүүнийг  дөрвөн жил нэр дэвших эрхээс нь түдгэлзүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзанданыг дөрвөн жил намын гишүүнээс түр түдгэлзүүлсэн. Ийм л шийдвэр гарсан. Үүнийг намын гишүүнээс нь хөөсөн мэтээр ойлгож болохгүй" хэмээн ярьжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404