Бүлэглэлд онилогдсон Засгийн Эмзэг цэг буюу "хүчирхэг шүд"
2018/12/04
ЗТХ-ийн сайдын хувьд алдаа гаргаагүй ч тэр ёсзүйн хариуцлага хүлээж огцрох өргөдлөө өгөв. 
Үнэндээ тэр бусдыгаа бодвол авсан зээлээ зориулалтаар нь ашиглаад аль хэдийн төлж барагдуулсан байсан юм. Тэрээр эх нялхасын эрүүл мэндийг сахин хамгаалахад зориулж, төрсний дараах эх нярайн сувилал байгуулжээ. 
Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бондын мөнгө, хөгжлийн банкнаас гээд Монгол Улсын төрөөс хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, хэдэн зуун саяар бус хэдэн зуун тэрбумаар зээл авч, одоог хүртэл эргэн төлөөгүй байгаа олон улстөрчид, тэдгээрийн хамаарал бүхий ААН-үүд бий. Харин түүний хувьд Засгийн газрын "эмзэг цэг" болоод байсан учраас Засгаа сулруулахгүйн үүднээс тийнхүү шийдвэр гаргасан хэрэг. 
Түүний шийдвэрээс улстөрчийн эр зориг, зангараг, хат туршлага, бас ноён нуруу нэгэн зэрэг харагдав.  Нэг үгээр хэлэхэд тэр "хайр хүрэм мэдрэмжтэй" шийдвэрийг гаргасан юм. Магадгүй түүнээс бусад нь  суудлаасаа тас зуурах байсан биз. 
Бүлэглэлийнхэн ЖДҮ-чдийг чичилж, сошиалд хөлсний бичээчид түүнийг нь дэвэргэж, тэр дундаа Хүкийн хамгийн ойрын шадар нөхдийг онилж эхэлсэн. Тиймээс ч хүчтэй булгианд "Арслангийн хүчирхэг шүд"-ний нэг болох Я.Содбаатар хамгийн түрүүн өртсөн.  
 
УБ Төмөр замын асуудал, МТЗ-ын нарийн бүдүүн цариг, Улаанбаатар-Налайх, Улаанбаатар–Дарханы чиглэлд тавигдах 6 эгнээ бүхий замын гээд томоохон  санхүүжилтүүд шийдэгдсэн нь Я.Содбаатарын сайдаар ажилласан  богинохон хугацаанд амжуулсан нөр их ажлын ердөө хэсэг нь.  Хэд хоногийн өмнө түүнтэй уулзахад салбарын хөгжлийн олон бодлого, төлөвлөсөн болоод амжуулсан олон ажлуудыг нь сонсоод түүний эрч хүч, инженерийн нарийн ухааныг гайхаж билээ.  Бас хэний ч дөнгөхөөргүй томоохон хөрөнгө оруулалтуудыг татаж байгаад нь талархаж суусан.  Мэргэжлийн яам удирдаж хөгжлийн төлөвлөлтөө цаасан дээр буулгаж амжаад ажил хэрэг болгохоор зорьж байсан түүний  "галзуу санаанууд", эхлүүлсэн ажлууд үнэндээ хайран. Гэвч Ерөнхий сайдынхаа шударга тэмцэлд дэмжлэг болох үүднээс тийн алхам хийж  Засгийн газарт цаашид тогтвортой ажиллах, хэл амны бай болохгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгсөнд нь илүү талархмаар.                 
 
Хэдийгээр 40 кнопын тусламжтайгаар аюулаа ардаа хийж, тогтвортой ажиллах нөхцөл бүрдсэн ч Ерөнхий сайд амласнаараа их цэвэрлэгээгээ хийсээр байна. Монголын ард түмний өмч хөрөнгөөр цадаж, үр хүүхэд хамаатан саднаараа  төрд шургалсан МАНАН бүлэглэлтэй тулахад өөрсдөө чичлүүлэх асуудалгүй байж гэмээнэ шүдтэй арслан шиг архирч чадах юм. Тиймээс суудлаа өгч байгаад  төрөөс идсэн өмч идэш уушийг төрд эгүүлэн авчрах хүнд тэмцэлд хүч нэмье гэж  Содоо  шийджээ.
 
Авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж, зээлээ төлж барагдуулсан Я.Содбаатарын жишиг олон увайгүй улстөрчдөд үлгэр болог.              ЖДҮ-гийн жижиг зээлээр улстөр хийж, шалтаг болгон дэвэргэж, шударгын дүр эсгэсэн Бондчууд, Үнэ тогтворжуулахаас хөрөнгөжсөн нөхдүүдийг дэлгэж, өмчөө буцааж авчрах тэмцэлд бид ч бас нэгдье
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404