АН-ын бүлэг Дээд шүүхээс тайлбар хүсчээ
2018/12/04

 

АН-ынхан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг удаа дараа намын эсрэг зогссон хэмээн хөөх шийдвэр гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жилийн хугацаанд АН-аас УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасны дараа Л.Болд гишүүн АН-ын бүлгээс албан ёсоор гарч АН-ын бүлэг гэж байхгүй болсон хэмээн мэдэгдсэн. Түүний энэ шийдвэрийн талаар  "Бүлэг тарахыг хэн нэгэн амныхаа зоргоор яриад тараачихдаг юм биш хэмээн АН-ын бүлгийн дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр хэлэв.

Л.Болд гишүүн бүлгээс гарах өргөдөлдөө УИХ-ын тухай хуулийн 26.12-т зааснаар хэмээн дурдсан байсан. Түүний хүсэлтийн тухайд        "26.12-т заалт бол 26.11 дэх заалт буюу гишүүд нэг бүлгээс гарах, бөөнөөрөө гарах тухай ойлголт. Нөгөө бүлэгт орох тухай ойлголт. Бөөнөөрөө гараад нөгөө бүлэгт орж чадаагүй бол дахиж бүлэг байгуулахыг хориглоно гэж заасан байгаа. Тэгэхээр 26.12 нийцэхгүй гэсэн ойлголт. УИХ-ын гишүүн Л.Болд АН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. УИХ-ын хуулийн дагуу АН найман хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна гэж ойлгож байна. Хуулийн зөрчилтэй энэ заалтын дагуу би АН-ын бүлгийн даргын хувьд ямар ч бичгийг УИХ-ын дарга руу явуулахгүй. Үндэслэл ч байхгүй. Надад хууль зөрчих эрх байхгүй. Тиймээс АН-ын бүлэг тараагүй. Хэвээрээ гэж ойлгож болно" хэмээн бүлгийн дарга нь байр сууриа илэрхийлэв. Түүний хэлснээр АН-ын бүлэг Улсын дээд шүүхээс тайлбар өгөхийг хүсч албан бичиг явуулсан аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404