11 сардын байдлаар Төв банк 18.9 тонн алт худалдаж авчээ
2018/12/03

Монголбанк 2018 оны арваннэгдүгээр сард 1.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд байна. Энэ оны эхний 11 сард төв банк 18.9 тонн алт худалдан авсан нь мөн л өмнөх оныхтой ижил хэмжээтэй байжээ.

2018 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 93.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 41.6 кг алт худалдаж авжээ.

 
 

2018 оны 11 дүгээр сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,995.34 төгрөг байв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404