Галт тэрэг суудлын автомашиныг мөргөсөн хэрэг гарчээ.
2018/12/03

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Багахангай өртөөнд олон улсын чанартай төмөр замын хаалтгүй гарман дээр галт тэрэг суудлын автомашиныг мөргөсөн хэрэг 11 сарын 30-ны өдөр гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Багануур чиглэлд зорчиж байсан “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн 3106 дугаартай зүтгүүр /56 чиргүүлтэй/ иргэн Э-ын Хонда-Пит загварын автомашиныг мөргөсөн байна. Ослын дуудлагын дагуу онцгой байдлын хэлтсийн алба хаагчид цаг алдалгүй очиж 15 минут ажиллан автомашины төмөр хийцэд хавчуулагдан хүнд гэмтсэн иргэн 28 настай эрэгтэй Л, 28 настай эрэгтэй А нарыг гаргаж эмнэлгийн байгууллагад, хэргийн газрыг цагдаагийн байгууллагад тус тус  хүлээлгэн өгчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404