Катар улс ОПЕК-оос гарна
2018/12/03

Газрын тос экспортлогч орнуудын холбооноос ирэх 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс гарах болсон тухай Катар улсын Эрчим хүчний сайд Саад ал-Кааби мэдээллээ. Тус шийдвэрийг Катар улсын олон улсын тавцан дахь үүргийг илүү өргөжүүлэх урт хугацааны стратегийн төлөвлөгөөний үр дүнд гаргасан хэмээн мэдэгдсэн байна.

ОПЕК нь 1960 онд байгуулагдсан, газрын тос экспортлогч 15 улсын Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Жил бүр гишүүн орнуудын газрын тосны салбарын сайд нар Вена дахь төв байранд хуралддаг бөгөөд үүгээр гаргаж байгаа шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлдэг билээ.

Тус байгууллагын гол зорилго нь гишүүн улсуудынхаа газрын тосны салбар дахь бодлогын зохицуулан, нэгтгэх, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг тогтвортой байлгах, газрын тосны нийлүүлэлтийг хангах зэрэг юм.  Харин сүүлийн жилүүдэд ОПЕК-ийн салбартаа үзүүлэх нөлөө нь багасаж, АНУ, ОХУ, Саудын Араб тэргүүтэй орнууд дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд давамгайлах болсон билээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн газрын тосны зах зээл тус байгууллагын хяналтаас гарч байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404