Л.Болд: Манай нам МАН-ын халаасны нам болжээ
2018/12/03
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй гэж санал өгсөн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвшүүлэх эрхээс нь хасах шийдвэрийг АН-ын дарга С.Эрдэнэ гаргажээ. Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарна хэмээн мэдэгдэв. Тэрээр "Өнгөрсөн Баасан гаригт хувьсгал болсон. Засгийн газрыг огцруулах асуудал МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл. Үүнд АН ямар ч хамаагүй. Би өнөөдрийн шийдвэрийг хараад гутарч байна.  МАН-ын халаасны нам болжээ. УИХ-ын гишүүний хувьд ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. АН ардчилсан биш коммунист нам болжээ" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404