Ж.Батзандан: МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг АН-аас зайлуулна
2018/12/03

Тэр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ ийн хэлэв. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй гэж санал өгсөн учраас түүнийг АН-ын дарга С.Эрдэнэ намаасаа хөөх шийдвэр гаргасан юм.

"Намайг АН-аас хөөх шийдвэр гаргажээ. Би намаасаа хөөгдсөн ч Монголоосоо хөөгдөөгүйдээ баярлаж байна. Тун удахгүй УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. Тун удахгүй МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг АН-аас зайлуулна. АН шинэчлэгдээгүй байна. АН-ыг шинэчилсэн гэж С.Эрдэнэ хуурмаг баг зүүсэн байна. АН-ын шинэчлэлд би оролцож, АН-ын эв нэгдлийн төлөө зүтгэсэн. Би ардчиллын төлөө зүтгэж байсан. Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй. Би дээрээ 10 ахтай хүн. Би ах нарынхаа төлөө биш ард түмний төлөө шийдвэр гаргасан.  Намайг "нүүрсний тээвэр хийдэг эхнэртэй" гэлээ. Миний эхнэр эмч мэргэжилтэй хүн. Нүүрсний тээвэрчин эхнэрээ хайж байна. Бид МАН-гийн талд зогсохгүй. Би АН-ынхаа мянга мянган гишүүдтэй хамт байх болно" гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404