Ц.Цогзолмаа сайд ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018/12/03

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажлаа өгч буйгаа мэдэгдлээ.  Засгийн газрыг огцруулах УИХ-ын 27 гишүүний нэг байсан тэрээр гарын үсгээ баталгаажуулж, Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан юм. Тиймээс шийдвэрээ үргэлжлүүлэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллахгүйгээ өнөөдөр мэдэгдлээ.

Тэрээр "Хэн нэгэн хүний дохио зангаагаар асуудалд хандсан гэхээсээ илүү улстөрчийнхөө хувьд ёсзүй дээр суурилсан шийдвэр гаргасан. Шийдвэрээсээ буцах, булзах шаардлага надад байхгүй. Тиймээс би өөрийнхөө гарын үсгийг баталгаажуулж, кнопоо дарсан. Энэ бол миний улстөрчийн шийдвэр.

Миний бага хүү Монгол Улсад ховор мэргэжилтэй. Далайн мэргэжлээр төгссөн гуравхан хүүхдийн нэг нь миний хүү. Мэргэжил эзэмшсэн нь буруу юу. Манай Засгийн газрын үед ажилд ороогүй. Ардчилсан засгийн үед мэргэжлээрээ төгсч ирээд, ажилласан. Тэр бүү хэл, Сингапурт төлөөлөгчийн газарт нь ажиллаад ирсэн. Ээж нь сайд болчихоор энэ хүүхэд буруутай болж болохгүй. Миний охин ХУИС-ийн аялал жуулчлалын анги төгсөөд, Англи мастер хийгээд намайг гишүүн, сайд болохоос өмнө мэргэжилтнээс нь эхлээд ахлах мэргэжилтэн бүх шатанд нь ажилласан. Би хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө зайгаа тавьж өгөх ёстой. Миний нөхрийг эрчим хүчний салбарынхан бүгдээрээ мэднэ. Миний нөхөр болохоороо тэр хүн мэргэжлээрээ ажиллах ёсгүй юу. Эрчим хүчний салбарт хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийн нэг. Ажлын шаардлага хангаж байгаа бол гэр бүлийнхэн маань ажлаа хийгээд явах ёстой" гэжээ

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404