Бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг бүлэг этгээдийг баривчилжээ
2018/11/30

Энэ сарын 28-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг бүлэг этгээдийг илрүүлэн, дайчлан баривчилжээ.

Бүлэг этгээдүүд өөрсдийн эрхшээлдээ нийт таван эмэгтэйн биеийг хүчээр үнэлүүлдэг байсан аж. Тэдний эрхшээлд гурван насанд хүрээгүй хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байжээ. Бусдын биеийг хууль бусаар, хүчээр үнэлүүлдэг байсан гэх бүлэг этгээдүүдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404