Ерөнхийлөгчийн зөвлөхийг баривчилжээ
2018/11/30

017 оны наймдугаар сарын 22-нд Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүдийг томилсон. Тэдний нэг нь Хүмүүнлэгийн асуудал хариуцсан зөвлөх Самбуудоржийн Пүрэвсүрэн юм.

Гэвч энэ эмэгтэй "Нэг өрх-нэг ажлын байр" хөтөлбөр гэгчийг явуулж, БНСУ руу ажилд зуучилна хэмээн одоогийн байдлаар 143 иргэнээс нийт 450 орчим сая төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдэн, орон даяар эрэн сурвалжлагдаад байсан юм. Тэрээр хүн тус бүрээс 1200 ам.доллар хураан авсан байдаг. Эрэн сурвалжилж байсан С.Пүрэвсүрэнг энэ сарын 29-30-нд шилжин шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр түүнийг саатуулан шалгаж байгаа аж. Тус хэлтсээс энэ талаар тодруулахад "Шалгагдаж байгаа хэрэг учир Прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариу өгсөн юм.

Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тэр ч бүү хэл, С.Пүрэвсүрэнг орон тооны бус зөвлөхөөс чөлөөлсөн мэдэгдэл гаргаагүй байгаа юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404