Ж.Батзандан УИХ-ын даргыг эрэн сурвалжлав
2018/11/29

УИХ"ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газраа огцруулж чадахгүй болсон учир хуралдаанаа хаяад зугтаж алга болсон гэжээ.

Энэ сэдвээр сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Танай намын хэн хэн М.Энхболд даргыг хамгаалж байна вэ?

-Манай намын бүлгийн дарга М.Энхболдтой нэгдээд байгаа. "Эрдэнэт"-ийг тойрсон бүлэглэл нэгдэж, Засгийн газар руу дайрч байна. Засгийн газартай хариуцлага тооцохыг буруу гэж бодохгүй байна. Гэхдээ Засгийн газар руу бүлэглэл дайрч байгаа нь буруу. 

-Та УИХ-ын даргыг ажлаа хаяж гарсан гэж үзэж байна уу? 

-УИХ-ын чуулган дээр С.Бямбацогт гишүүн Ёсзүйн байнгын хороог хуралдуулах санал гаргасан. Энэ саналыг гишүүдийн санал хураалтаар шийдэх ёстой. Гэтэл гишүүдийн санал хураалт явуулалгүй алх цохисон. 

-Та УИХ-ын даргыг ажлаа өг гэж байна уу?

Өгөх хэрэгтэй

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404