Засаг огцрохгүй, парламент ч тарахгүй
2018/11/27

МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж Засгийн газраа огцруулахгүй байхаар санал нэгджээ. Харин бүлгийн хурлаас урьтаж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан, М.Оюунчимэг, Ц.Гарамжав нарын гишүүд Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэж үзэж гарын үсэг цуглуулсан аж. Энэ байр суурийг 37 гишүүн дэмжсэн ч 35 нь гарын үсгээ зурсан байна. Хоёр гишүүн гарын үсгээ зураагүй, учир нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хороог даргалах тул ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас гарын үсэг зураагүй бол УИХ-ын гишүүн Б.Батзориг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа тул гарын үсэг зураагүй аж. Гэхдээ дээрх хоёр гишүүн Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж үзэж байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд амжив.

Үдээс хойш хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн. Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулъя гэдэг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр У.Хүрэлсүх, М.Энхболд нар тохироо хийсэн гэнэ. Тэрээр стратегийн хамтрагчид гэдгээ ойлголцон хүлээн зөвшөөрч Засгаа огцруулж УИХ-аа тараавал сонгуулийн жилд сөрөг хүчинд бүрэн "арчуулна" гэдэг дээр санал нэгдсэн бололтой. Урьчилсан таамгаар Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүдийн тооны харьцаа 35:40 байх бөгөөд өөрөөр хэлбэл, 40 гишүүний саналаар Засгийн газар тогтож үлдэх аж. Мөн жижиг улс төр буюу хотын улс төр ч намжих бололтой. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга огцрохгүй үлдэж байгаа гэнэ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404