Монголын махны зээлийг Хятадууд атгаж байна
2018/11/27

Улаанбаатар хотын мах бэлтгэл, мах нөөцлөх болон хотын хоёр захад байгаа мах нядалгааны бойнууд үндсэндээ Хятадууд мэдэлд байна. Тэд өдөр бүр асар их хэмжээгээр мах худалдан авдаг. Авсан махаа хагас боловсруулсан нэртэй пакетлаад урагшаа гаргаж байна. Мөн маш их хэмжээгээр зоорилж байгаа. Мэдээж хавар гаргаж ирээд эргүүлээд бидэнд үнэтэй зарна. Махны үнийг ерөнхийдөө махны бизнес хийдэг асар их бэлэн мөнгөтэй Хятадууд барьж байна. Хотын эргэн тойрон Хятадуудын махны агуулахуудаар дүүрчээ. Эмээлтийн мал нядалгааны газарт Хятадууд дураараа дургиж байна гэх иргэдийн гомдлын дагуу Мэргэжлийн хяналтаас шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоож байсан ч  удалгүй эргээд ажиллаад эхэлсэн байдаг.

Хятадуудаас махны зах зээлээ аврахгүй бол үндэстний аюулгүй байдлын асуудлыг ярихад хүрэх нь ээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404