Худлаа үнэн нь мэдэгдэхгүй хувьцааг бодит гэдгийг харуулж чадлаа
2018/06/13

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу иргэд өнөөдрөөс эхлэн 1072 хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулж худалдаалах бүрэн боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг төр иргэдээсээ 300 мянган төгрөгөөр худалдан авч эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс арилжааны банкуудын ачаалал ихэсчээ. Ялангуяа “Хаан” банкаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж, заалаар нь дүүрэн хүнтэй байна. Харин “Голомт” банкны хувьд харьцангуй гайгүй хүнтэй байгаа бол “Төрийн банк”-нд хувьцаагаа зарах гэсэн иргэд бараг байсангүй. Ачаалал маш бага байна.

Хэдийгээр хувьцаагаа зарах гэсэн иргэд номер дугаар авахгүй тусгай цонхоор үйлчлүүлж байгаа ч “Хаан” банк пиг дүүрэн хүнтэй байгаагаас болж тус банкаар гүйлгээ хийх гэсэн иргэд үйлчлүүлж чадахгүй үүднээс нь буцаж байна.

Арилжааны банкуудын зааланд дугаарлаж буй иргэдийн дийлэнх нь Засгийн газар хувьцааг худалдан авч байгаад ихээхэн сэтгэл хангалуун байгаа харагдлаа. Тэд “Үнэн худлаа нь мэдэгдэхгүй цаасыг бодит гэдгийг харуулж, худалдан авч байгаа нь сайшаалтай. Нэг айлд гэхэд 4хүн хувьцаатай байлаа гэхэд гэртээ нэг сая 200 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийж байна” гэхчлэн ихээхэн ам сайтай байв.

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Алтанцэцэг /тэрбээр зургаа авахуулахаас татгалзав/

-Хувьцаагаа зарахаар ирлээ. Хэрэгтэй ч юм шиг үгүй ч юм шиг хувьцаа байгаад л байдаг. Хүмүүс хэрэгтэй гэж ярьдаг ч яг ямар ашигтай нь мэдэхгүй яваад л байсан. Харин Засгийн газраас 30 хувийг нь ч болов худалдан авч байгаа нь зөв алхам гэж дүгнэж байна. Манай гэр бүл 6 гишүүнтэй. Үүнээс 4 нь нас биед хүрсэн. Тэгэхээр манай гэр бүл нэг сая 200 мянган төгрөгтэй болохоор байна. Энэ бол их мөнгө. Засгийн газар зөв алхам хийлээ л гэж харж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404