Хотын дарга ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй
2018/11/23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүргүүлсэн саналын дагуу  Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит бус хуралдааныг зарласан.  Өнөө өглөө  9 цаг 30 минутанд товлогдсон хурал  үдээс хойш 15 цаг хүртэл хойшиллоо. Шалтгаан нь  НИТХ дахь МАН-ын бүлэг нь саналаа нэгтгээгүй, нөгөө талаар дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэх учраас ийнхүү хойшилж байгааг  НИТХ-ын дарга  С. Амарсайхан хэвлэлийнхэнд тайлбарлалаа.  Харин  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.  Батболдын тухайд  Монгол улсын Ерөнхий сайдад ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд  дуудагдсан байна.  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын МАН төлөөлөгчид  хотын даргыг огцруулах асуудал дээр зарчмын зөрүүтэй саналтай байна.   Хэдхэн хоногийн өмнө хуралдсан НИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаасаа хотын даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр“-т Хангалттай “ буюу хяналт, шалгалтын биелэлтээр  85 хувийн үнэлгээ тавьсан. Орон нутгийн засаг захиргааны бие даасан байдалд  төрөөс хөндлөнгөөс оролцох эрх байхгүй.  Мөн Улаанбаатар хотын ирэх оны төсвийг хуулийн хүрээнд  хоёрхон хоногийн дараа өргөн барьж байхад  хот удирдлагагүй байж болохгүй гэсэн санал төлөөлөгчдөөс гарсан байна.  Тиймээс  саналаа нэгтгэж,  НИТХ-аар хотын даргын асуудлыг хэлэлцэхээр түр завсарлаад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404