Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлнэ
2018/11/21

“Ц.Нямдорж шударга төрийн түшээ мөн үү?” гэсэн нээлттэй сонсголыг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж зохион байгуулсан. Шалтгаан нь түүнийг нийтдээ 28 жилийн турш төрийн албанд хуулийн салбарын томоохон албан тушаалуудыг хашсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нэг ч удаа шалгагдаж байгаагүй төдийгүй өөрөө шударга байдлыг бий болгох ямар нэгэн алхам хийхгүй хараад сууж байгаад иргэний нийгмийн байгууллагууд дуугарах цаг болсон хэмээн үзсэн юм.

Гэхдээ ганцхан Ц.Нямдоржийг яриад өнгөрөх биш цаашдаа томоохон албан хаагчдыг энэ мэтчилэн нээлттэй сонсгол хийх замаар цочроо өгөх, цаашилбал хариуцлага тооцохыг хүчтэй шаардах зэргээр дуу хоолойгоо нэгтгэж тэмцэх ёстой гэж үзэцгээв. 

Тэд цаашид үргэлжлэх нийтийн нээлттэй сонсголын хүрээг тэлэх үүднээс нийтдээ 15 мянган хүний нэгтгэсэн байна. Улс төрчид хоорондоо хөрөнгө мөнгө, албан тушаал булаацалдан маргалдаж байгаа энэ ээдрээтэй үед тайван аргаар тэмцэх үүднээс дээрх аргыг сонгожээ. Цаашид ард түмний оролцоотой сонсгол хийх юм байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404