Цэвэрлэгч роботыг танилцуулав
2018/11/21

Японы “Softbank” компани хиймэл оюун ухаан суурилуулсан цэвэрлэгч роботыг ирэх оны гуравдугаар сард албан байгууллага, зоогийн газруудад туршилтаар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаараа танилцуулсныг “The Kyodo News”мэдээлжээ.

“Whiz” хэмээх энэхүү робот тоос сорогч нь 32 кг жинтэй, 65 см өндөртэй бөгөөд бүтэн цэнэгээрээ гурван цагийн турш 1500 хавтгай дөрвөлжин метр талбай цэвэрлэх хүчин чадалтай аж. Уг шинэ бүтээгдэхүүнийг АНУ-ын фирм хөгжүүлсэн бөгөөд санах ойд нь цэвэрлэх зам чиглэлүүд суулгаж өгөх юм байна. Роботод мэдрэгчийн тусламжтайгаар замдаа тааралдсан биетүүдээс зайлсхийх боломжийг бүрдүүлж өгчээ.

Зохион бүтээгчид "Цэвэрлэгээний салбар ажиллах хүчний хомсдолд ороод байгаа энэ үед бидний бүтээсэн робот ихээхэн хэрэгцээтэй бөгөөд өглөө болон шөнийн цагаар ажиллуулахад тохиромжтой” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. “Softbank” компани ирэх 2019 оны хоёрдугаар сараас роботыг түрээслэх хүсэлт хүлээн авч эхлэх бөгөөд сарын төлбөр нь 220 орчим ам.доллар байх ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404