МАН-ын генсек явах уу, үлдэх үү
2018/11/21

МАН-ын генсек Д.Амарбаясгалан 4,2 тэрбумын хөнгөлөлттэй зээл болон ажил үйлчилгээг өөрийн төрсөн ах дүү нартаа авч өгчээ. 

Тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  “Агротехнологи шижирт”, “Тайшир өргөө”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” хэмээх 4 компаниараа 2016-2018 оны хооронд 39 удаагийн гүйлгээгээр нийт 4 тэрбум 215 сая 904 мянга 670 төгрөгийг хөнгөлттэй зээл, төсөл, бараа, ажил, үйлчилгээг төрийн болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас авсан нь баримтаар дэлгэгдээд байгаа юм.

Хамгийн сүүлд л гэхэд, ЖДҮХС-гаас “Тайшир Өргөө”, “Агро Технологи Шижирт” гэх компаниудынхаа нэрээр 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь олон нийтэд ил болсон билээ. Мөнхүү “Засгийн газрын харьяаны бусад сангуудаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй тул айдастай яваа” гэх мэдээллийг гишүүд өгч буй юм. УИХ дахь МАН-ын бүлгийн  32-ын талынхан “Д.Амарбаясгалангаа явуул” гэсэн шахалтыг Удирдах зөвлөл дээр ч, бүлэг дээр  тавьж буйч хэрхэх эсэх нь одоогоор шийдэгдээгүй байна.

Юутай ч эх сурвалжуудын мэдээлснээр  Ерөнхий сайд  “Чи хол замд хамт явах гэж байж юу дутлаа гэж ийм их зээл авсан юм” түүнийг загнасан сурагтай. Сүүлийн өдрүүдэд  Ерөнхий сайд сэлэм эргүүлж ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудтай хатуу хариуцлага тооцож эхэлсэн. ТӨБЗГ-ын дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, дэмжих бичиг хийж өгсөн бүлгийн дарга  Ч.Хаянхярваа, Дэд сайд Ч.Лхамсүрэн гээд ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтнуудын жагсаалт ойрын өдрүүдэд нэлээд урт үргэлжлэх бололтой. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Намын бага хурлыг зарлаж, нэр бүхий хүмүүстэй хариуцлага тооцно” гэж чуулганы индэр дээрээс дуугарсан. Энэ хүрээнд хамгийн хүрээнд хариуцлага тооцогдох хүнээр Д.Амарбаясгалан нэрлэгдэж байна. МАН-ын удирдлагуудын түвшинд Д.Амарбаясгаланг “явуулах” асуудлыг ярьж эхэлсэнтэй холбогдуулан, генсекийн суудалд горилогчдын нэр хүртэл тодроод байгаа юм.

Горилогсдын нэрсийг сонсоход сонгууль дөхсөн, бүлэглэлийн ширүүн тэмцэлтэй байгаа энэ хэцүү цаг үед  эрх баригч намын тогоо шанагыг эвтэйхэн аваад явчих байтугай  Г.Амарбаясгалангийн хэмжээнд ч  хүртэл ажиллах чадалтай хүмүүс байхгүй байна. 

Юутай ч Ерөнхий сайдын хариуцлага тооцох ширүүн аянд генсек өртөх эсэх нь тодорхойгүй байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404