В.Путин: АНУ пуужин устгах гэрээнээс гарвал ОХУ адил арга хэмжээ авна
2018/11/21

АНУ “Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай” гэрээнээс гарвал ОХУ адил арга хэмжээ авна гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. "Хэрвээ АНУ 1987 онд байгуулсан уг гэрээнээс гарвал ОХУ ямар арга хэмжээ авах талаар В.Путин Батлан хамгаалах яамны албаны хүмүүстэйгээ хэлэлцсэн. Үүний зэрэгцээ уг гэрээний тухай асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байна" гэж мэдэгдэлд дурдсан байна.

Хүйтэн дайны үед байгуулсан уг гэрээнээс АНУ гарна гэсэн нь тус улс болон ОХУ хоорондын харилцааг муутгах бас нэгэн шалтгаан болоод байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа ОХУ уг гэрээг биелүүлэхгүй байна гэж буруушааж, энэ байдал цаашид үргэлжилбэл гэрээнээс гарна гэж анхааруулсан юм. Харин ОХУ гэрээг зөрчөөгүй гэж хариу мэдэгдээд байгаа билээ.

Өнгөрсөн сарын 31-нд НАТО болон ОХУ-ын төлөөлөгч хооронд болсон уулзалтын үеэр уг асуудлыг хэлэлцэж, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг гэрээг бүрэн хэмжээнд дагаж мөрдөх ажлыг ОХУ яаралтай хийх хэрэгтэй гэж шаарджээ. Хэрвээ энэ гэрээ нуран унавал зэвсэглэлийг хянах тогтолцоо алдагдана гэж Европын удирдлагууд түгшиж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404