АН-ын бүлэг ЗГ-ыг огцруулахыг дэмжив
2018/11/20

АН-ын Улстөрийн зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрээ УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд танилцуулж, бүлгийн гишүүдийг нэгдмэл байр суурьтай байх чиглэлийг АН-ын Улстөрийн зөвлөлийн дарга Ц.Туваан гишүүддээ өгчээ.  Ингэснээр Засгийн газрыг огцруулах 27 гишүүн дээр АН-ын бүлгийн 9 гишүүн нэмэгдэж байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 27 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байгаа билээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404