Согтуу багш зургаан настай хүүг төөрүүлжээ
2018/11/20

Цагдаагийн байгууллагын 102 утсанд өчигдөр  20.00 цагийн орчимд 40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн 6 настай сурагч хүү алга болсон тухай дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч 50 алба хаагч хүүг хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж Баянгол дүүргийн 14,15,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт самналт хийж 23 цаг 30 минутад 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас эсэн мэнд олж эцэг эх ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн Урьдчилсан байдлаар 6 настай хүүг өдөр өнжүүлэхийн багш нь авч явахдаа гээж төөрүүлсэн нь тогтоогдоод байна. Мөн өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй 49 настай "Э" архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоож эрүүлжүүлэх арга хэмжээг авчээ. 

Ийм эцэг эхчүүд үр хүүхдүүдээ өдөр өнжүүлэх төв /газарт/ өгөхдөө тухайн газрын үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай эсэхийг нягталж шалгаж судлахыг зөвлөж, сэрэмжлүүлж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404