Ж.Мөнхбатын зөвлөх нь үеэлтэйгээ архидаж, зодолдсоны улмаас гэмтжээ
2018/11/20

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат  өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн  миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад, орцонд нь үл таних хоёр хүн халдаж төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож нүүр амыг нь гэмтээсэн байна. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал, эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” хэмээн мэдэгдсэн. Гэвч түүний хэвлэлийн зөвлөх нь үеэлүүдтэйгээ маргалдаж зодолдсоноос хүнд гэмтэл авсан байжээ. 

Гэвч цагдаагийн байгууллагаас ЦЕГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгахад 2018 оны 11 дүгээр сарын 17-оос 18-ыг шилжих шөнийн 01.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш паб”-ын вип өрөөнд хохирогч “З” нь өөрийн үеэл дүү болох “М”, түүний найз болох “М” нартай орж, архи хуваан ууж, улмаар хоорондоо маргаж “З” нь үеэл дүү “М” рүү ширээн дээр байсан задлаагүй лаазтай ундаа авч шидсэн нь түүний цээж орчимд оносоныг “М” авч зөрүүлэн шидэж “З”-ийн толгойг онож хагалж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна. Иймд сэжигтэн “М”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01.50 цагт баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгчээ. Одоо Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404