Гүржийн эрх баригчид "хар жагсаалт"-д багтсан иргэдийнхээ өрийг төлнө
2018/11/20

Гүржийн эрх баригчид "хар жагсаалт"-д багтсан иргэдийнхээ өрийг тэглэхээр болсон талаар  "www.trend.az" сайт мэдээллээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Мамука Бахтадзе мэдэгдэж, нийт 600 мянган иргэн ӨРГҮЙ болох боломжтой гэж хэлэв. 

Дээрх иргэдийн өрийг тэглэх ажил арванхоёрдугаар сарын 15-31 өдөр хүртэл үргэлжлэх гэнэ.  Засгийн газар ард түмнийхээ өрийг тэглэхэд 1.5 тэрбум лари /500 сая гаруй ам.доллар/-ыг зарцуулахаар төлөвлөж буйгаа Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.  Төрийн хайр хишиг хүртэж буй эдгээр иргэдийн 95 хувь нь 2000 ларигийн өртэй гэнэ. Мөн 150 мянган иргэн эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтжээ. 

Ерөнхий сайд "Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, ядруулыг бууруулах бодит алхам хийхийн тулд ийнхүү иргэдийн өр зээлийг барагдуулахаар шийдвэрлэлээ. Эрх баригчид ард түмнийхээ амьдралд туслалцаа үзүүлэх учиртай. Өрийг тэглэснээр Гүржийн эдийн засаг тогтворжиж, банкны салбар илүү эрүүл болно" гэж мэдэгдлээ.  Иргэдийг өргүй болгох санаачлагыг ажил хэрэг болгоход экс Ерөнхий сайд  Бидзина Иванишвилигийн үүсгэн байгуулсан "Карту Сан" ихээхэн туслалцаа үзүүлсэн гэнэ. Тус сангийн хийсэн бүхэнд Ерөнхий сайд Бахтадзе талархлаа илэрхийлжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404