Өмнөд Африкийн Ерөнхийлөгч хандиваар авсан мөнгөө эргүүлж өгнө
2018/11/20
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса авлигын хэрэгт сэжиглэгдсэний улмаас сонгуулийн кампанит ажлынхаа үеэр авсан гэх хандивын мөнгийг эргүүлж өгөхөөр болсон байна.
 
Тэрбээр “Bosasa” компаниас хандивласан 35 мянган ам.долларыг эргүүлж өгөхөөр шийджээ. Тус пүүс засгийн газартай маш ашигтай нөхцөлөөр гэрээ хийсэн нь илэрч, одоо уг хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.
 
“Bosasa” компани хүү Андилогийнх нь явуулсан зөвлөгөөнийг зохион байгуулахад мөнгө төлсөн гэж Рамафоса эхэндээ мэдэгдэж байсан боловч дараа нь мөнгөн шилжүүлгийг хандивын мөнгө гэж мэдэгджээ.
 
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч мөн эхлээд түүнд мөнгө шилжүүлснийг мэдээгүй байсан бололтой. Тэрбээр “Bosasa” компанитай холбоотой асуултуудад анх хариулахдаа, тус компани өөрт нь хандивын хувиар мөнгө шилжүүлснийг мэдээгүй гэж тайлбарлажээ. Ийм мэдэгдэл нь түүний авлигатай тэмцэх компанит ажлыг харлуулсан байна. Учир нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хувийн пүүс компаниас санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг тус улсад авлига өгсөнд тооцдог аж.
 
Сөрөг хүчний “Ардчилсан эвсэл” намын төлөөлөгч Ммьюзи Мейманагийн хэлснээр, “Bosasa” компаниас өгсөн “хандив” нь эрх баригч “Африкийн үндэсний конгресс” /АҮК/ намыг тойрсон авлигын бусад хэлбэртэй адилхан харагдаж гэнэ.
 
Рамафоса өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Африкийн удирдагч асан Жейкоб Зумаг албан тушаалаасаа огцорсны дараа тус улсын Ерөнхийлөгч болжээ. АҮК-оос огцрох тухай тулгах бичиг хүргүүлж байв. Өнгөрсөн гуравдугаар сард Рамафосаг авлигын хэрэгт буруутгажээ.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404