Renault болон Ниссаны тэргүүн Японд баривчлагджээ
2018/11/20

Renault болон Ниссаны тэргүүн Карлос Гон санхүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдэн баривчлагдсан хэмээн “Yomiuri” сонин мэдээлжээ.

Карлос Гоныг татвараас зайлсхийх, төлбөрийн талаархи мэдээллийг зориудаар гажуудуулсан хэмээн сэжиглэж байна гэж TAСС "Yomiuri" сониноос иш татан мэдээлэв.

Автомашин үйлдвэрлэгч “Ниссан” компанийн дотоод аудитын үеэр бэлэн мөнгөний төлбөрийг багасгах болон компаний хөрөнгийг буруу ашигласныг нотлох баримтыг олж илрүүлсэн аж.

Түүнээс гадна захирлуудын зөвлөлийн дараагийн хурал дээр Карлос Гон болон ТУЗ-ийн гишүүдийн нэг Грег Кэлли нарыг огцорсон тухай асуудлыг шийдвэрлэх гэнэ. Сүүлийнх нь мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Гонын хэрэгт хамтрагчаар татагджээ. Ниссан яаралтай хэвлэлийн бага хурал хийжээ.

Карлос Гоныг тойрсон шуугианы дараа Францын Renault компаний хувьцааны ханш 15% -аар унасан байна.

Францын Euronext Paris хөрөнгийн бирж дээр Renault хувьцааны ханш 12.5% ​​-иар буурч, нэгж хувьцааны үнэ 56.39 евро болжээ. Худалдааны явцад өмнөх уналт нэмэгдсээр 15 орчим хувь болсон байна.

Өмнө нь Гоныг корпорацийн цалин хөлсний тухай хуурамч мэдээлэл өгсөн гэж сэжиглэж байжээ.

Карлос Гон Рено болон Ниссан компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Өмнө нь тэрээр Оросын “АвтоВАЗ”-ийн захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байсан аж.

 

 
 

 
й
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404