ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхэллээ
2018/11/19

ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад эхнээсээ хариуцлага тооцож эхэллээ. Гэхдээ зээл авсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож эхлээгүй байна. Одоогийн байдлаар дөрвөн албан тушаалтанг албан ёсоор чөлөөлнө гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. Тэрбээр "Эхнээсээ өргөдлүүд нь ирж байна. Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар эдгээр дөрвөн албан тушаалтанг албан ёсоор чөлөөлнө” гэсэн юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар

1.Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн

2. Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа

3. “УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан

4.ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарын нэр яригджээ. 

 Өнөөдрийн байдлаар ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404