ЖДҮ-гийн зээлтэй Ж.Цэсэнгийн оронд хэн очих бол
2018/11/15

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ж.Цэсэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Түүний нөхөр Д.Тэрбишийн үүсгэн байгуулсан “Дөлгөөн оргил” ХХК нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас зарласан тендерийн болзол, шаардлага, барьцааг бүрэн хангаж малын тэжээл нийлүүлэх зориулалттай зээл авч, зээлийг зориулалтын дагуу зарцуулж, хуваарьт газруудад тэжээлийг нийлүүлсэн хэмээн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм.

Тэгвэл түүний оронд хэнийг томилогдох вэ гэх асуудал яригдаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, “Монгол HD” телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ буюу Батка, “Ардчилал” сонины эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Цолмон нарын нэр яригдаж байна. Ц.Цолмон нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай маш олон жил хамтран ажилласан аж. Хэдийгээр хоёр хүний нэр яригдаж байгаа ч Г.Бат-Эрдэнэ буюу Батка томилогдох магадлал хамгийн өндөр байгаа гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404