Бие засахаар машинаасаа буугаад сураггүй болжээ
2018/11/13

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян  багийн нутаг “Хустайн” даваанд /сумын төвөөс зүүн урд зүгт 26 км-т/ Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд /5 зорчигчтой/ иргэн Э-ын “Приус-11” загварын автомашинтай зорчиж байсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн харъяат иргэн А /47 настай, эрэгтэй/ бие засах гэж буугаад  сураггүй  болсон тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 26 км зам туулан 23:27 цагт очиж, зорчиж явсан 2 иргэнтэй хамтарч Хустайн Даваанаас урд чиглэлд төв замын дагуу эрэн хайх  ажиллагааг зохион байгуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404