Хөнгөн жингийн тамирчин буюу Д.Хаянхярваа on&off үйлдэл
2018/11/13

УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулахаар Удирдах Зөвлөл нь шийдвэр гаргаж, өнөөдөр бүлгийн хурлаараа хэлэлцэнэ. Удирдах зөвлөлийнхөө гаргасан шийдвэрт  Д.Хаянхярваа маш их бухимдан уурсчээ.  Тэрээр Засгийн газрыг огцруулах гарын үсгийг өөрийнхөө бланкан дээр цуглуулахаар зэхсэн гэнэ. МАН-ын УИХ дахь бүлгийн даргаас огцруулсны хариуд Засгийн газрыг огцруулна гэж байгаа нь тэр аж. 

Д.Хаянхярваагийн шаардлагын дагуу Ерөнхий сайд ЖДҮДС-гаас зээл авсан танхимын гишүүдээ огцруулж байгаа бол зээл авсан УИХ-ын гишүүдийг хууль хяналтынхан шалгаж буй. Мөн УИХ-ын ёс зүйн хороо ч тэднийг шалгахаа мэдэгдээд байгаа билээ. 

Гэтэл намаа аврахаар зоригтой сэлэм далайсан намын даргатайгаа тэрсэлж элдэв үгийг хэвлэлээр дайсан Д.Хаянхярваагийн эл үйлдлийг намынхан нь эгдүүцэв.

Б.Батзориг руу бичиг шидэж, УИХ-ын гишүүдэд зээл өгөх үүрэг даалгаврыг  Д.Хаянхярваа өөрөө өгсөн. Тэрээр энэ тухайгаа ч хэдхэн хоногийн өмнө хэвлэлээр зарласан. Гэтэл өнөөдөр тэр ийнхүү цамнаж байгаа нь хоёр байтугай хэдэн нүүртэй хөнгөн жингийн тамирчин бас дээр нь on and off болохоо харуулсан хэрэг юм. 

"Зээл авсан гишүүддээ хариуцлага тооц, зээл авсан танхимын сайд нараа огцруул" гэж хэлэх нүүр танд байгаа юу "экс" бүлгийн даргаа? 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404