Хойд Солонгост пуужингийн 13 нууц бааз бий
2018/11/13

АНУ-ын Вашингтон хотноо төвтэй "Center for Strategic and International Studies" байгууллагын судлаачид өчигдөр Хойд Солонгосын талаар нэгэн ноцтой баримт дэлгэлээ. Тус байгууллагын судлаачид "Пхеньяны эрх баригчид хамгийн багадаа 13 пуужингийн бааз өнөөг хүртэл нууцаар үйл ажиллагаагаа явуулж байна" гэж мэдэгджээ. 

Сингапурт өнгөрөгч зургаадугаар сард зохион байгуулагдсан ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагч Ким Чен Ун Хойд Солонгосын цөмийн зэвсгээс ангижруулж, бүх пуужингийн талбайгаа устгахаа амлаж байв. Уг амлалтын хүрээнд хойдууд олон улсын шинжээчдийн өмнө туршилтын талбайнуудаа устгасан юм.  Харин судлаачид дээрх устгасан талбайнуудаас гадна 13-20 туршилтын талбай байгаа гэж мэдэгджээ.  Хойд Солонгосын алсын тусгалын зэвсгүүд нь газрын гүнд байгаа учир олон улс мэдэх боломжгүй гэнэ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404