О.Баасанхүүгийн санаачилгыг дэмжье
2018/11/13

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

"Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 3 хувь болгох боломжтой. Энэ асуудлаар хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барина. Банк бол ипотекийн зээл өгдөг гэж хүмүүс ойлгодог. Бизнесийн зээл 20 хувьтай байгаа. Судалгаагаар бизнесийн зээлийг багасгах боломжтой гэж гарсан. Манайд ипотекийн зээлийг таван жил төлөөд үндсэн зээл нь буурахгүй байгаа. Найман хувь гэж байгаа боловч 20 жилээр тооцвол 160 хувийн хүүтэй болж байна. Гадныхан ипотекийн зээлийн хүүг нэг хувийн хүүтэй олгодог. Мөн өнөөдөр эргэн төлөлтийн мөнгө 40 хувьтай, эх үүсвэр нь бүрджээ. Үүнийг дахин эргэлтэд оруулахад хүү бууруулах боломж байна. Банк хүний мөнгийг дамжуулж байгаа. Тиймээс эрсдлийн болон үйлчилгээний мөнгөө авна. Ашиг авах ёсгүй. Яагаад гэвэл төрийн мөнгийг дамжуулж байна. Төр бол нэг хувийн хүү л өгөх ёстой.

Мөн сангуудын мөнгүүдийг орон сууцжуулахад оруулбалутаа багасгана. Мянган яндан бариад утаа багасахгүй. Жилд 3000 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагддаг юм байна. Урьдчилгаанд 30 хувийг төлж байгаа нь ч өндөр. Иргэдийнхээ авч байгаа цалин мөнгийг тооцсон ч ипотекийн зээлийг шийдэх боломжтой.

Өнөөдөр зах зээл дээр 80 мянган орон сууц байгаа учир хөөсөрсөн үнэ гарахгүй" хэмээн мэдээлэв. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404