УИХ-ын гишүүн Б.Ундармаа мөнгө хүүлжээ
2018/11/13

Юун "ЖДҮ", Юун "60 тэрбум".... Цаана чинь 300 гаруй тэрбумыг хувийн банкаараа дамжуулсан УИХ-ын гишүүн байна!!!!!!

"ЖДҮ"-чдийн зээлсэн 1 тэрбумыг тойрон шуугих мөртлөө цаана нь 300 гаруй тэрбумыг хувийн банкиндаа авчихсан УИХ-ын гишүүний талаар дурсах ч үгүй байгаад би гайхаж байна. Дахиад шинэ баримт дэлгэе!!!!

УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮ-ийн сангаас зээл аваад зогсохгүй ажил орлогогүй хүмүүсийг орлогын эх үүсвэртэй болгох зориулалттай "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн 7,6 тэрбум төгрөгийг хувийн "Капитал " банкаараа дамжуулан "мөнгө хүүлсэн" баримтыг саяхан дэлгэсэн билээ. 
"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн 7,6 тэрбум бол мөсөн уулын зөвхөн орой нь байлаа. Сүүлийн жилүүдэд түүний эзэмшлийн "Капитал " банк татвар төлөгчдийн 300 гаруй тэрбум төгрөгийг авсан ч буцааж хугацаандаа өгдөггүй, хүү, алдангийг ном журмын дагуу тооцож, төлж байгаа эсэх нь тодорхойгүй өдий хүрч байна. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө бол татвар төлөгч та бидний сар бүр цалингаасаа суутгуулж, ирээдүйд тэтгэвэр авах, эмнэлэгийн үйлчилгээ авахдаа хэрэглэх мөнгө. Энэ мөнгө өнөөдөр банкинд хүүтэй хадгалагдаж, ядаж жилийн имфляциа нөхөх хэмжээнд эргэлдэж байх ёстой болохоос нэг улс төрчийн хувийн банкийг дэмжих зориулалттай мөнгө биш!!!!!
Б.Ундармаагийн УИХ-ын гишүүн болсон зорилго нь ердөө л хувийн банкаараа дамжуулсан энэ их мөнгөний хэргийг "нуун далдлах", хууль бус үйлдлээ "хамгаалах" байсан гэж би хардаж байна.
Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хууль хүчний байгууллага гэж Монголд байдаг бол татвар төлөгчдийн энэ их мөнгийг "Капитал" банк юунд зарцуулсныг шалгаж тогтоон, олон нийтэд мэдээлнэ үү!!!

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувийн "Капитал" банкаар дамжуулсан татвар төлөгчдийн мөнгө

Эрүүл мэндийн даатгалын сан 131 тэрбум
Нийгмийн даатгалын сан 109 тэрбум
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан 52 тэрбум
Хөгжлийн банк 51 тэрбум
Жайка төслийн 12 тэрбум
Хөдөлмөр эрхэлэлтийг дэмжих сан 7,6 тэрбум

Нийт 362,6 тэрбум төгрөг

Хаана явааг хэлээд өгөөч!!!!!!

Сэтгүүлч Б.Отгон 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 3 сэтгэгдэл
Зочин122.201.31.111
Zalilan luivar sanaatai
2019/04/10
Onom192.82.74.108
Naadxiig chine medej bga. Xamag said nar ni Kapital banknaas tuluulne, bituumjilsen ene ter gj nuuj xaagad bxaar ni chimegui xarj l bn.
2020/01/31
Onom192.82.74.108
Naadxiig chine medej bga. Xamag said nar ni Kapital banknaas tuluulne, bituumjilsen ene ter gj nuuj xaagad bxaar ni chimegui xarj l bn.
2020/01/31
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404